Бүх ном
227 үр дүнгийн 25–36-г харуулж байна

Бурхан багшийн налчог
Бурхан багшийн үүднээс даатгах ном бөгөөд элдвийн хараал шившлэг, жатга, хэл ам, ад донгийн хорлол, мөн хүүхэд айж цочих, аливаа архаг доройтсон өвчтөн зэрэгт тус ихтэй

Бурханд угаал, түй өргөх
Бурхдад угаалгын тахил өргөсний буянаар өөрсдийн бие, хэл, сэтгэлийн хир түйтгэрийг арилгах, бузар гайг арилгах угаалын үйл.

Бүжинлхамын сан, даллага
Үр хүүхэд хүсэгчдийн саад зэтгэрийг арилган, үрийн заяаг дуудна. Үр хүүхдийг гай барчадаас аварч, заяа явдлыг тэгшитгэх

Бэхэн Ганжуур
Бурхан багшийн айлдсан бүх сургаал зарлигийн эмхэтгэл юм. Иймээс ганжуур дотор багтаагүй номын утга үгүй бөгөөд авралын дээд тус эрдэм ихтэй билээ. Хамаг амьтныг гэгээрүүлэх, төгс амгаланд хөтлөн зовлонгоос гэтэлгэх чадалтай юм.

Гамгой жинэд
Энх амгалан амьдрах, нас уртасгах, сэтгэл тогтоох, тэнэн хэсүүчлэхийн ад дон арилгах, хормойн дон, шүглэгсдэд /сэтгэлийг тогтооход олон уншуулж мөргүүлвээс сайн/, хулгайд сайн

Гандан лхавжама
Гандан лхавжа буюу “Дүшитийн орны магтаал” хэмээх энэ судрыг шарын шажныг үндэслэгч Богд Зонхава зохион айлдсан бөгөөд багшийг шүтэж гэгээрлийн үндсийг туурвих гол залбирлын уншлага юм. Бурханы шашинтан хүмүүсийн хүртэж насан турш сахин буянаа хураадаг сахилаа санаандгүйгээр нүгэл хилэнцийг үйлдэн унагасныг ариусгах гол арга бол уг уншлагыг уншин бясалгах үйл юм. Энгийн буюу сахил аваагүй хүмүүс ч үйлдсэн нүгэл хилэнцээ ариусгахын тухайд уншиж болно. Тус номонд багтаж буй Мигзэмийг эрт үеэс Жанрайсиг, Очирваань, Манзушри хэмээх гурван бурханы мөн чанарт учраас Богд ламыг бясалган залбиран уншиж, юу санасан бүхэн бүтэхийн ерөөл даатгал болгон амны уншлага ч болгож шүтэж байжээ.

Ганжидын додба
Нархажид бурханыг магтан үйлдэж, түүний адистэд буун оршсоноор цог жавхлан хийгээд өлзий хутаг бадрах, гай тотгор түргэн амирлах, Найман гэгээний магтаал