Дэлгүүр
275 үр дүнгийн 73–84-г харуулж байна

Дарь Эхийн мандал шива
Ажил үйлсийг бүтээх, жирэмсэн эхийн учрах элдэв бэрхшээл зовлонг хөнгөлөх, арилгах, эсэн мэнд амаржуулах, айл өрхийн заяа буяныг арвитгах, өвчин зовлонгүй байлгахад

Дарь Эхийн сан
Бие, хэл, сэтгэлийн бузар түйтгэрийг арилгаж, өвчин зовлонг түргэн амирлуулах, ажил үйлс түргэн бүтээх, эрүүл энх байлгах, нас бүтээхэд

Дашзэвэг
Сүм дуган, байшин барилгын шав тавих, шинэ гэр байшинд ороход засал болгон уншина. Үл зохилдогч муу шалтгаануудыг амирлуулж өлзий хутгыг дэлгэрүүлж оршооно. Од гариг, цаг өдөр, зүг чиг, мэнгэ суудал, жил насны засал болно. Лус савдаг, нявдаг, шид эрлэгийн гүйдэл зэргийн хорлолыг арилгах, жил, сар, өдрийн цээр хорлолыг дарж, буг чөтгөр, ад донгийн аюулаас хамгаалах заслын судар

Дашчарвив даллага (идээтэй)
Эд хөрөнгөөр элбэг дэлбэг байж, нас буян дэлгэрч, номын дээд адистид орших

Дашчарвив сан
Бүхнийг ариусгах их сан, Багш дээдэс, бурхад, номын сахиусууд, ханд дагинас, лус савдаг бүхнийг урин залж тахил өргөн, сайхан үнэртэнгээр ариусган баясган өлзий хутгийг буулган оршоож, бузар түйтгэрийг арилгана. Хийморийг сэргээн, аман хишиг, ажил үйлсийг дэлгэрүүлэх буян хишгийн сан.

Додгүр чилвай сан
Уул ус, лус савдагийн хорлол, зохисгүй шалтгаан нөхцлийг арилгаж ариусгана. Барцад саад, өвчин зовлонг амирлуулах

Додэ галсан
Сайн цагийн мянган бурханы адистид оршиж, өвчин зовлонгоос түргэн гэтэлнэ. Хилэнц нүгэл арилж дараа төрөлдөө сайн заяанд төрөх хийгээд бурханы хутагт ойртох буюу буян арвижуулах, өвчин зовлонгоос ангижруулах, нас буян уртасгах, үйлдсэн хилэнц нүглээ наминчлах, хийморь өөдрөг байлгах, ба хойд төрөлдөө сайн төрөл олохын тулд айлтгуулдаг

Додэ жажаа
Манал бурханы эрдэм чадал, ач тусыг гаргасан судар бөгөөд энэ насны өвчин зовлонг амирлуулна. Мөн өөд бологсдын хойтын буянд уншуулах, айлтгуулах