Дэлгүүр
275 үр дүнгийн 49–60-г харуулж байна

Гомбо идээтэй
Арван хангалын нэг, догшин сахиус. Хүн малд тохиолдох гай зэтгэрийг даруулах, муу үйл хорт сэтгэл, элдэв барчад саадыг арилгаж сахин хамгаалахад.

Гонгор (идээтэй)
Арван хангалын нэг, догшин сахиус. Амьтны үгүйрэл хоосролыг амирлуулах хийгээд санасан хэргийг саадгүй бүтээхэд сахин хамгаалах, буян хишиг дэлгэрүүлэх, эд барааг элбэгжүүлж баяжуулдаг.

Гончойлхасүмийн гаанс
Гомбо, Чойжоо, Лхам хэмээх гурван чойжин сахиусанд даатгал өргөх залбирал

Гурван гүрэм
Ширнэн, Дарь-Эх, Цагаан шүхэрт гэсэн гурван ном бөгөөд аврал заслын хамгийн дээд нь болно. Ялангуяа энэ цөвүүн цагт тогтмол уншуулж байх хэрэгтэй юм. Ад дон, гай зэтгэр, аюул ослыг буцаан зайлуулахад машид ач тустай. Өвчлөх, үхээрийн бузар, хулгай дээрэмд өртөх, гай барцадыг арилгах зэрэг муу бүхнийг дарахад уншина.

Гүсүнтүгийн мандал
Бурханы лагшин, зарлиг, тааллын мандлыг өргөснөөр ажил үйлс түргэн бүтээх, нэр алдар түгэх, хотол сайн дэлгэрэх, үргэлж сайн сайхан байх, сайн сайхныг бурханд даатгахад.