1985 эмэгтэй
15 үр дүнгийн 1–12-г харуулж байна

Алтангэрэл
Тус хөлгөн судрыг гэр орондоо залж, уншуулж, тахисан, эргэл гороо хийх мөргөл тэргүүтнийг үйлдсэн зэргээр аянга цахилгаан, үер ус, хэл ам, элдэв ад донгийн гай барцадыг арилгаж, буян чуулганыг ихэд хураана. Үгүйрэл хоосрол амирлуулж, нас буян, эд хөрөнгийн санг арвижуулах, хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишиг тогтоох арвижуулахад, амар амгалан амьдрах, гал усны аюулаас зайлуулахад айлтгуулна.

Барцадламсэл
Ажил үйлсийг бүтээхэд учрах саад тотгорыг арилгах, санасан хэргийг түргэн бүтээхэд.

Ганжуур
Бурхан багшийн айлдсан бүх сургаал зарлигийн эмхэтгэл юм. Иймээс ганжуур дотор багтаагүй номын утга үгүй бөгөөд авралын дээд тус эрдэм ихтэй билээ. Хамаг амьтныг гэгээрүүлэх, төгс амгаланд хөтлөн зовлонгоос гэтэлгэх чадалтай юм.
[btn text="Хүсвэл уншуулж болно" tcolor=#000 bcolor=#FFA500 thovercolor=#FFF link="" target="_self"]

Гурван гүрэм
Ширнэн, Дарь-Эх, Цагаан шүхэрт гэсэн гурван ном бөгөөд аврал заслын хамгийн дээд нь болно. Ялангуяа энэ цөвүүн цагт тогтмол уншуулж байх хэрэгтэй юм. Ад дон, гай зэтгэр, аюул ослыг буцаан зайлуулахад машид ач тустай. Өвчлөх, үхээрийн бузар, хулгай дээрэмд өртөх, гай барцадыг арилгах зэрэг муу бүхнийг дарахад уншина.

Дашчарвив сан
Бүхнийг ариусгах их сан, Багш дээдэс, бурхад, номын сахиусууд, ханд дагинас, лус савдаг бүхнийг урин залж тахил өргөн, сайхан үнэртэнгээр ариусган баясган өлзий хутгийг буулган оршоож, бузар түйтгэрийг арилгана. Хийморийг сэргээн, аман хишиг, ажил үйлсийг дэлгэрүүлэх буян хишгийн сан.

Намхайнинбу
Арилжаа наймааны үйлсийг дэвжрүүлж, суудлын өнцөгдсөн заслыг засаж, огторгуйн үүд хаах

Усан балин
Лус савдаг, газрын эздэд усан балин өргөснөөр тэдгээрийн хорлол, хөнөөлийг амирлуулах