Бүх ном
227 үр дүнгийн 1–12-г харуулж байна

Алтангэрэл
Тус хөлгөн судрыг гэр орондоо залж, уншуулж, тахисан, эргэл гороо хийх мөргөл тэргүүтнийг үйлдсэн зэргээр аянга цахилгаан, үер ус, хэл ам, элдэв ад донгийн гай барцадыг арилгаж, буян чуулганыг ихэд хураана. Үгүйрэл хоосрол амирлуулж, нас буян, эд хөрөнгийн санг арвижуулах, хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишиг тогтоох арвижуулахад, амар амгалан амьдрах, гал усны аюулаас зайлуулахад айлтгуулна.

Алтангэрэлийн даллага (идээтэй)
Эд хөрөнгө, хишиг буяныг дуудаж, элбэг дэлбэг байлгах, нас буян хишиг хуран цуглахад уншина

Арван гурван сан
Идээ ундаа, хувцас өмсгөл, үхээр зэргийн бузар түйтгэрийг арилгах, аливаа бузар дэвийг арилгахад уншина.

Арван хангал (идээтэй)
Их ядам, сахиусуудыг урин залж, тахил магтаал өргөж, гэмээ гэмшин наминчилж, даатган залбирч, аврал ивгээлд нь багтсанаар барчид саадыг арилгах, санасан ажил үйлсийг түргэн бүтээх чухал дэлгэрэнгүй аврал заслын, тахилгын хурал болой. /Арван хангал сахиусыг арвууланг нь нэг дор тахиулна хэмээвээс сар бүрийн хуучдын 23-нд хурдаг бөгөөд энэ хурлыг бүтэн өдрийн өглөгийн эзэн болж хуруулж болно./ Хийморь тэтгэх, ад зэтгэрээс аврах, аюул осол, өвчин зовлон бүхнээс хагацуулж, зуурдын үхлээс аварна.