Эрхэм танд энэ өдрийн мэнд хүргэе. Та уншуулах номоо хэрхэн хайх заавартай танилцаж номоо уншуулна уу.

  • “Маанийн хийдэд” уншигддаг бүх заслын номноос сонгон уншуулах бол НОМЫН НЭРЭЭР ХАЙХ цэснээс сонгоно уу.
  • Та одоо гарч байгаа үхэр жилд гэр бүлийн жил тус бүртний уншуулах заслын номыг ТӨРСӨН ОНООР ХАЙХ хэсгээс харна уу.
  • Өрх гэрийн жилийн ерөнхий, тухайлсан засал ном болон чухал шаардлагатай үйлд зориулсан заслыг сонгон уншуулахаар бол ЗОРИУЛАЛТААР ХАЙХ хэсгээс сонгоно уу.

Номны нэрсҮнэНом сонгох
Авидын чого
Дээдийн засал
41,000
Алтангэрэл
Тус хөлгөн судрыг гэр орондоо залж, уншуулж, тахисан, эргэл гороо хийх мөргөл тэргүүтнийг үйлдсэн зэргээр аянга цахилгаан, үер ус, хэл ам, элдэв ад донгийн гай барцадыг арилгаж, буян чуулганыг ихэд хураана. Үгүйрэл хоосрол амирлуулж, нас буян, эд хөрөнгийн санг арвижуулах, хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишиг тогтоох арвижуулахад, амар амгалан амьдрах, гал усны аюулаас зайлуулахад айлтгуулна.
1,000
Алтангэрэлийн даллага (идээтэй)
Эд хөрөнгө, хишиг буяныг дуудаж, элбэг дэлбэг байлгах, нас буян хишиг хуран цуглахад уншина
2,000
Арван гурван сан
Идээ ундаа, хувцас өмсгөл, үхээр зэргийн бузар түйтгэрийг арилгах, аливаа бузар дэвийг арилгахад уншина.
1,000
Арван хангал (идээтэй)
Их ядам, сахиусуудыг урин залж, тахил магтаал өргөж, гэмээ гэмшин наминчилж, даатган залбирч, аврал ивгээлд нь багтсанаар барчид саадыг арилгах, санасан ажил үйлсийг түргэн бүтээх чухал дэлгэрэнгүй аврал заслын, тахилгын хурал болой. /Арван хангал сахиусыг арвууланг нь нэг дор тахиулна хэмээвээс сар бүрийн хуучдын 23-нд хурдаг бөгөөд энэ хурлыг бүтэн өдрийн өглөгийн эзэн болж хуруулж болно./ Хийморь тэтгэх, ад зэтгэрээс аврах, аюул осол, өвчин зовлон бүхнээс хагацуулж, зуурдын үхлээс аварна.
13,000
Ариун сан
Идээ ундаа, хувцас өмсгөл, үхээр зэргийн бузар түйтгэрийг арилгах, аливаа бузар дэвийг арилгахад уншина.
500
Аян замын ерөөл
Аян замын өлзий буян дэлгэрүүлэх, замын барчид саадыг  арилгах, аливаа зүгийн цээр арилгахад уншина.
1,500
Бага Манал
Биений өвчин зовлон, сэтгэлийн гэмийг арилгах, хүмүүн хийгээд хүмүүн бусын аюул ослоос хамгаалах
1,500
Бадамхатан
Ловон Бадамжунай гэгээний олон төрлүүдийн түүх цадиг, эрдэм үйлсийг үзүүлсэн ном болно. Тэрээр хэн намайг дурсан санана би түүнийг өөрийн хүчээр сахин хамгаална хэмээн айлдсан байдаг. Иймд тус номыг уншиж дуурсгаснаар элдвийн гай барцадыг зайлуулна. Айл гэрийн ноён нурууг тэгшитгэх, гэр орныг амгалан байлгахад
5,000
Бажиг Жигжэд
Гагц Баатар Ямандаг бурханыг бясалган бүтээж, аврал, адистидыг оршоох.
3,000
Базарсад
Базарсад бурханы үүднээс бие, хэл, сэтгэлийн хилэнц нүгэл, бузар дэвийг арилгах. Ном, бясалгалын буруу үйлдсэн гэмийг арилгах засалд уншина.
1,000
Балган донойн сэржим (архитай)
Хар цагаан хэл аманд уншигдана.
1,000
Балдан Лхам
Арван хангалын нэг, догшин сахиус. Энэ хийгээд эцэс хойтын үйл хэргийг даатгах, эмэгтэйчүүд болон жирэмсэн эхчүүдэд аврал айлтгахад тус ихтэй сахин хамгаалах лха таван тэнгэрийн тахилга
10,000
Банзрагч
Таван сахиус бурхдад даатгахад, мөн үр хүүхдийг нялхсын ад тэргүүтэй гай тотгороос сахиж хамгаалах, амийг соёрхон барих тарнийн их хүч чадалтай "Таван Сахъяа" хэмээгддэг.
1,000
Бардсолдив
Өнгөрөгсөдийг зуурдын зовлон төөрөгдлөөс түргэн гэтэлгэх, аврах, улмаар сайн төрөлд төрүүлэх залбирал уншлага
1,000
Барцадламсэл
Ажил үйлсийг бүтээхэд учрах саад тотгорыг арилгах, санасан хэргийг түргэн бүтээхэд.
1,500
Бирин чэнбийн доо
Лус савдагийг аргадаж баясган, хур бороо оруулах
2,000
Богд ламын чого
дээдийн хурал
5,000
Бумбаны тахилга
Айл өрх болон албан байгуллагын хишиг буян арвижин дэлгэрэх, хувь хүний заяа таван тэнгэрийг даллах, эд эдлэл, мөнгө төгрөг тогтоцтой байлгах, аж амьдралыг дэвжүүлэн дээшлүүлэхэд зориулан тахиулж зална.
45,000
Бумсан
засал
2,500